
Мөргөхдөө би:
Гунигтай бол: Есүс, би гунигтай байна. Таныг хайрласнаар надад ирэх баяр баясгаланг мэдрэхэд надад туслаач. Амен.
Ганцаардвал: Есүс, би ганцаардаж байна. Таныг надтай хамт байгааг мэдрэхэд минь туслаач. Амен.
Буруутай үедээ: Есүс, миний хийсэн буруу зүйлсийг минь уучлаарай. Намайг илүү сайныг хийхэд туслаач. Амен
Хайрлуулсан үедээ: Есүс, намайг хайрласанд баярлалаа. Би ч бас танд хайртай. Амен,
Талархалтай үедээ: Есүс, надад байгаа бүхнийг өгч, үргэлж намайг халамжилж байгаад баярлалаа. Амен.
Өвчтэй үедээ: Есүс, өвчтэй байгаа хүн бүрийг сайжрахад туслаач, Амен.
Айсан үедээ: Есүс, намайг хамгаалж, надад хүч чадал өгөөч, тэгвэл би илүү зоригтой болох болно. Амен.
Ууртай үедээ: Есүс, намайг тайвшрахад туслаач, тэгснээр би илүү амар амгалан болмоор байна. Амен.
МИНИЙ МӨРГӨЛ:
Гэр бүлийнхээ төлөө: Есүс, манай гэр бүлийнхнийг бүгдийг адислаж, хамгаалаарай. Амен.
Найзуудынхаа төлөө: Есүс, ийм найзуудтай болгож өгсөнд баярлалаа. Тэднийг адислаарай. Амен.
Онцгой мөргөлүүд:
Орон гэргүй, ядуу хүмүүсийн төлөө: Есүс, ямар ч хоолгүй эсвэл орон гэргүй тэр хүмүүсийг адислаач. Амен.
Асуудалтай үедээ: Есүс, асуудлуудаа шийдвэрлэхэд минь надад туслаач. Хэрэгтэй тусламжаа хэрхэн олж авахыг минь надад харуулаач. Амен.
Тусламж хэрэгтэй хүний төлөө: Есүс, энэ дэлхий дээрх хэн нэгэнд яг одоо онцгой мөргөл хэрэгтэй байна. Тэдэнд өөрийн анагаагч хүч болон хайрыг илгээгээч. Амен.
Үхэл: Есүс, нас бараад диваажинд очсон бүx хүмүүсийг адислаач. Таныг дагаснаараа би ч гэсэн бас диваажинд очно гэдгийг үргэлж санаж яваxад минь надад туслаач. Амен.
Өдөр тутмын мөргөлүүд:
Өглөө Есүс, энэ өдрийн турш намайг хамгаалж, зааж чиглүүлээрэй. Би бусад хүмүүст адислалыг түгээх болтугай. Амен.
Хоолны үед Есүс, бидэнд өгсөн энэ хоолонд тань талархаж байна. Амен.
Унтахдаа Бурханы хайрын сэтгэл намайг Хамгаалж байгаа учраас одоо би унтахаар хэвтэж байна. Намайг сэтгэл хангалуун, амар тайван сэрэхэд туслаач хэмээн Есүсийн нэрээр гуйж байна. Амен.
Хэдийд ч Есүс, намайг хайрласанд баярлалаа! Би үргэлж таны ариун алдрыг магтан алдаршуулах болтугай. Амен.