Зул сарын өт-Калли
Эрт урьдын цагт, Бетлэхэм хэмээх газарт Калли гэдэг төөлүүр хорхой амьдардаг байжээ. Тэр төвөг будлианаас хол явахыг чадлаараа хичээдэг сайн төөлүүр хорхой байлаа. Гэсэн хэдий ч, тэр ихэнхдээ муу сонголт хийдэг нь түүнд хэцүү байдаг байжээ.
Нэгэн өдөр, идэх хоолоо хайж явахдаа, залуу төөлүүр хорхой толгодын орой руу авирахаар шийджээ. Орой дээр нь гараад тэрээр олон хад чулуугаар хүрээлэгдсэн том агуй байхыг анзаарлаа. Түүнийг шинжлэхээр Каллигийн сэтгэл хөөрөв. Xаранхуй агуй руу авирах нь сайхан санаа мөн эсэхийг тэр сайн мэдэхгүй байсан ч, ямар ч байсан орохоор шийдлээ.
Агуй дотор оронгуутаа, Каллид маш хүйтэн санагдаж бас ганцаардаж эxэлжээ. Тэр ийм харанхуй бас ганцаардмал газарт өмнө нь байж үзээгүй болохоор сэтгэл нь түгшив. Тэр бушуухан буцахаар шийдэж гадаа гарлаа. Харамсалтай нь, бяцхан төөлүүр хорхой чулуун дунд унаж, явах замаа санаж чадсангүй. Тэр зүүн тийшээ эргэсэн билүү, эсвэл баруун тийшээ билүү? Калли мэдсэнгүй!
Маш удаан санагдах мэт хугацаанд агуйд төөрсөнийхөө дараа Калли хэзээ ч эндээс гарч чадахгүй юм байна гэж боджээ. Тэр харанхуйд төөрч, “би энд аймшгийн агуйд ороогүй байсан ч болоосой” гэж дотроо бодлоо. Калли юу хийхээ ч мэдэхгүй байсан учраас айлаа.
Xэн ч түүнийг олж чадахгүй гэж бодсон учраас Калли итгэл найдвараа бараг алдаад байв. Тэр мөчид, тэрээр илжиг, үхэр мөн хонины чимээ сонслоо. Энэ дуу чимээ түүнийг баярлуулж тэр дахиж ганцаараа биш мэт санагджээ.
Бетлэxэмд хүйтэн, салхитай өвлийн шөнө байсан учраас малчид амьтдаа агуйд хонуулахаар шийдсэн байв. Хүмүүс лаатай орж ирэхэд энэ агуй маш том болохыг Калли харлаа. Амьтдаа дулаан хонуулахын тулд том зайд хүмүүс бөөн сүрэл асгалаа. Урт өдрийн дараа, бусад амьтдын адилаар төөлүүр хорхойн ч гэсэн нойр нь хүрчээ. Удалгүй бүгд унтацгаав.
Өглөө малчид амьтдаа туугаад хурднаар агуйг орхин одлоо. Каллиг сэрэх үед, тэд аль хэдийн явчихсан байв. Өглөөний нарны дулааныг мэдрэхийн тулд малчид болон амьтад эртлэн явсан байжээ. “Би одоо юу хийх вэ?” гэж Калли хэллээ. Түүнд амьдралынхаа үлдсэн хугацааг энэ газарт өнгөрөөх юм шиг санагдаж байлаа.
Удалгүй өвлийн хүйтэн шөнөөс хоргодохын тулд хүмүүс амьтдын хамт агуйд эргэн ирлээ. Өөртэй нь хамт агуйд өөр амьтад байгаад Каллид сайхан байсан ч, ийм том агуйгаас хэзээ ч гарч чадахгүй байх гэдгээ мэдээд тэр уйллаа. Амьтад тэнд байгаа ч гэлээ түүний хөл нь хэтэрхий богинохон учраас хүмүүс болон амьтдыг дагаж энэхүү харанхуйгаас гарч чадахгүй юм.
Түүнийг өөрийгөө өрөвдөн сууж байх зуур, нэгэн явдал тохиолдлоо. Жозеп гэдэг эр агуйд орж ирэв. Тэрээр унтах сүрэл бэлдэж эхэлсэн хэдий ч энэ нь амьтдад зориулаагүй байжээ. Энэ ор нь эхнэр Мэридээ хүүхдээ төрүүлэхэд нь зориулж бэлдсэн ор байлаа.
Төөлүүр хорхой Мэриг дөнгөж төрсөн нялх хүүгээ тэвэрч түүнийгээ Есүс гэж нэрлэхийг сонирхон харж байв. Тэр хүү гэрэл гэгээ, хайраар дүүрэн байлаа. Калли Есүсийг хараад өмнөх шигээ ганцаардаж, айсангүй.
Тэр шөнө, бусад хоньчид агуйд орж ирэн Есүс хүүд зориулан дуу дуулж эхэллээ. Харанхуй байсан агуй гэрлээр дүүрч хүн бүхэн амар амгалан, аз жаргалыг мэдэрлээ. Удалгүй гэрэлтэй одыг дагаж явсан гурван мэргэн хүн өөрсдийн Зул сарын бэлгийг Есүс хүүд өгөхөөр иржээ. Тэд түүнд алт, гүгэл, мирийг өргөн барив.
Түүн дээр зочлон ирсэн бүх хүнд ийм их аз жаргал авчирсан энэ хүүг хараад Калли бишрэл, гайxшралаар дүүрэв. Гэсэн хэдий ч Есүс хүүд өргөн барих бэлэг өөрт нь байхгүйд тэр гуниглаж байлаа. Тэр “би бол ердөө л энэ агуй дотор төөрсөн ганцаардмал төөлүүр, бидэнд гэрлээ өгсөн энэ хүүд би ямар бэлэг өгч чадаx билээ?” гэж тэр бодлоо. Тэр бодоод л, бодоод л, бас дахин бодоод л байлаа.
“Би мэдлээ!” гэж Калли хэлэв. Тэр Есүст өгөх бэлэг олсондоо баяртай байлаа. Тэр өөрийгөө Зул сарын бэлэг болгон ороохоор шийджээ. Тэр болгоомжтойгоор үүр хийж өөрийгөө дотор нь ороолоо. Энэ бүх хугацаанд Калли зөвхөн энэ бэлгээ Есүст өгөхийг xичнээн их хүсч байгаа тухайгаагаа л бодож байлаа.
Ахархан хугацааны дараа Калли үүрнээсээ гарч ирэв. Энэ үед л тэрээр Зул сарын ид шидийг нээн илрүүллээ. Тэр цаашид агуй дотор урхидагдсан ганцаардмал төөлүүр хорхой байхаа больжээ. Тэр зүрхэн хэлбэрийн гайxалтай хос далавчтай эрвээхэй буюу шинэ бүтээл болсон байлаа.
Калли харанхуйгаас гэрэл гэгээ рүү нисэн гарах үед түүний нүүрэн дээр инээмсэглэл тодорч байлаа. Тэр өөрийгөө зөв сонголт хийсэн бөгөөд түүний бэлэг Есүсийг баярлуулсан гэдгийг мэдэж байв. Эрвээхэй агаарт нисэж буйг харах бүртээ бид зүрх сэтгэлээ Есүст өгөх ёстойгоо өөртөө сануулах хэрэгтэй.
Төгсөв.